Нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
2022.09.02

Нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилын ажил санхүүжилтийн асуудлаас үүдэн ажил нь зогсоод байсан бол энэ жил Улсын төсөвт 826.4 сая төгрөгийг тусгуулан батлуулсан бөгөөд энэ сарын 15-20-ны хооронд нээлт хийнэ.

  • Дээврээс ус гоожсон асуудлаар мэргэжлийн байгууллагууд гүйцэтгэгч компанид шаардлага тавьж асуудлыг шийдвэрлэсэн гэв.
  • Шинэ барилга 3 давхар, 29 анги, 3 кабинет, спорт, урлагийн заал, гал тогоотой. Тус сургуулийн 1-6-р ангийн 40 бүлгийн 1500 гаруй сурагч энэ барилгад суралцана.
  • 11 анги нь шинэ ширээтэй, гал тогоо, урлаг заалны тоног төхөөрөмж, техник хэрэгсэл шинэ.
  • Ширээ сандал, хичээлийн хэрэглэгдэхүүнээр бүрэн хангах хүсэлтийг яаманд хүргүүлнэ.
  • Шинэ байртай болсноор 1-р сургууль нь Сонгон, секц, хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар дамжуулан сурагчдыг хөгжүүлэх боломж нээгдэнэ. Мөн Хүүхэд хөгжлийн тусгайлсан өрөөтэй болж байгаа нь сайшаалтай юм.