БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ: Мууд нь хариуцлага тооцож, сайныг нь урамшуулна
БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ Хөвсгөл аймагт ажиллаж байна. Дэлгэр мөрөн голын дэргэд хайрга, дайрга нэрээр газар ухаж, гол сүйдэх аюул байгаа иргэдийн мэдээллийн мөрөөр ажиллаж байна.
Дараах ажлыг хэрэгжүүлэх үүрэг өгөв:
Дэлгэр мөрөн голын дэргэдэх хайрга дайрга олборлолтыг шууд зогсоож 2022.09.30 хүртэл нөхөн сэргээхийг Аймгийн Засаг дарга болон БОАЖГ-ын даргад үүрэг болголоо.
Аж ахуйн нэгж хохирч болохгүй тул голоос хол хайрга дайрга олборлох газрыг дүйцүүлж өөр газарт олгох.
Байгаль орчныг хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлээгүй Хөвсгөл аймгийн БОАЖГ Даргад 1 сарын хугацаат үүрэг даалгавар (Эвдэгдсэн газрыг нөхөн сэргээх) өглөө.
Дэлгэрмөрөн-Шишхэд сав газрын даргад хариуцлага тооцож үүрэгт ажлаас чөлөөлөхийг үүрэг болголоо.
Дэлгэр мөрөн нь нийт 445 км урттай, Сэлэнгэ мөрөнд баруун хойд зүгээс нь цутгах эх мөрөн юм.
БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ "Хэлсэнээ биелүүлж энэ удаад Хөвсгөл аймагт ажиллахдаа бодит байдалтай танилцлаа. Байгаль орчноо хамгаалах үндсэн үүргээ биелүүлэхгүй бол хариуцлага шууд тооцож байхыг бусад харьяа газруудад анхааруулья. Мууг нь хариуцлага тооцож, сайныг нь урамшуулж ажиллана" гэв.