2022.09.02
Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг гаргах ажил эрчимтэй явж байна
Хөвсгөл далай зөвхөн монголчууд бидний амьдралыг тэтгээд зогсохгүй, ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 хувийг бүрдүүлдэг Байгал далайд цутган, дэлхийн эко системийг тэтгэж байдаг билээ.
Гэтэл сүүлийн жилүүдэд огцом өсөн нэмэгдэж байгаа хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нуурт живсэн машин техник, хог хаягдал, нуурыг түшиглэн үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх болсон.
Тиймээс Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистойгоор ашиглах, хөгжүүлэх зорилгоор нуурт живсэн машин техникийг татан гаргах комиссын ажил үргэлжилж байна.
БОАЖЯ-ны сайд Б.Бат-Эрдэнэ "Энэхүү ажилд Онцгой байдлын ерөнхий газар маань маш сайн ажиллаж байгаа бөгөөд 08 сарын 27-ноос эхлэж гүний судалгааг хийж эхэлсэн" гэв.