Баянзүрх дүүрэгт Гачуурт-Шархад чиглэлд авто замын ажил эд өрнөж байна
2022.09.02

Баянзүрх дүүрэгт Гачуурт-Шархад чиглэлд авто замын ажил эд өрнөж байна

Баянзүрх дүүрэгт хийгдэж буй томоохон хөрөнгө оруулалтуудын нэг Гачууртын замаас Шар хадны эцсийн зогсоол хүртэл 4.27км урттай зам, Улиастай голын дээгүүр 97.3м төмөр бетон гүүр бүхий бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

Уг ажлын хүрээнд:

  • Авто замын ажлын нөлөөлөлд 114 нэгж талбар өртсөнөөс 2022 онд 6 нэгж талбар чөлөөлөгдсөн бол чөлөөлөгдөөгүй 108 нэгж талбар байна. Газар чөлөөлөлтийн ажил иргэдтэй зөвшилцөх шатандаа явагдаж байна.

  • Гүүрийн ажил 2022.05.30-нд эхэлж суурь байгуулах, захын тулгуур байгуулах, дам нуруу байгуулах ажлууд 30 орчим хувийн гүйцэтгэлтэй хэвийн үргэлжилж байна. Зам барилгын ажил 2022.05.10-ны өдөр эхэлж, эхний 800м-т зорчих хэсгийг хийж дуусган хөдөлгөөнийг нээсэн. Одоогоор замын бусад хэсэгт газар чөлөөлөлтөөс шалтгаалан зогсонги байдалтай байна.

Иргэд та бүхэн хороо, дүүрэгтээ хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлыг дэмжин ажиллаж байгаад талархал илэрхийлье.