Алба хаагдчын хэрэгцээнд шаардагдах автомашиныг гардуулав
2022.09.06

Алба хаагдчын хэрэгцээнд шаардагдах автомашиныг гардуулав

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг түр хамгаалах төвд ажиллаж, алба хаагчдад шаардлагатай техник төхөөрөмж, хамгаалалтад байгаа хүүхдүүдийг хичээл сургуульд нь зөөх, бусад хэрэгцээнд шаардагдах автомашиныг хүлээлгэн өглөө.

НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хэлэхдээ,

"Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болон хүчирхийлэлд өртөж болзошгүй иргэд, хүүхдүүдийг хамгаалах зорилгоор анх 2014 онд байгуулагдсан уг төв жилд 300-350 хүн хүлээн авч, үйлчилгээ үзүүлдэг.

“Түр хамгаалан байрлуулах үйлчилгээний нэг хүнд ногдох хувьсах зардал тооцох тухай” Нийгмийн хамгааллын сайдын 2020 оны журам байдаг ч жилдээ 40 орчим хүний хувьсах зардлыг төсөвт тусгадаг байна.

Гэвч энэ нь хүлээн авч, үйлчилгээ үзүүлж байгаа насанд хүрсэн болон хүүхдийн тоотой харьцуулахад маш бага санхүүжилт бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэхэд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргын хувиар анхаарч ажиллах болно" хэмээв.