2022.09.07
Тэгш хамран сургах замаар боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах хөтөлбөр хэрэгжинэ
Монгол Улсад боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” шинэ хөтөлбөрийг БШУЯ-наас хэрэгжүүлнэ.
“Боловсролын дэлхийн түншлэл” (GPE) байгууллагаас боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэх болсон.
Энэхүү хөтөлбөрийн оролцогч талуудын зохицуулагчаар Монгол Улс дахь Японы Элчин сайдын яам, буцалтгүй тусламжийн санхүүжилтийн зохицуулагч байгууллагаар Хүүхдийг Ивээх сан ажиллах юм.
Хөтөлбөрийн санхүүжилтийн гэрээнд Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер бөгөөд суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гэрээнд гарын үсэг зурсан.
2022-2025 онд 3 жилийн хугацаатай хэрэгжих уг хөтөлбөр нь боловсролын тэгш хүртээмжтэй байдлыг дээшлүүлэн боловсролын чанарыг сайжруулах зорилготой.