2022.09.08
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоондоо идэвхтэй хамрагдаарай
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд Монгол Улсын иргэн бүрийг “Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-нд хамруулж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 296,505 тус үзлэгт хамрагдаад байна.
Эрт илрүүлэх үзлэг, оношилгоог хүртээмжтэй болгох, үзлэгтээ хамрагдах хүсэлтэй ч байршлын хувьд алслагдсан иргэдэд хүрч үйлчлэх үүднээс Монгол Улсын Засгийн Газраас олон ажлуудыг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.
Тус ажлын хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон автобус анхны урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоогоо Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо буюу Улиастайн иргэдэд үзүүллээ.
Иргэд та бүхэн “Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-ндоо идэвхтэй хамрагдаарай.