
2022.09.08
ТӨК-ын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил болгоно
Цахим хөгжил, харилцаа холбооны яам бол иргэдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, нээлттэй хүргэх зорилгоор бүх шатны цахим шилжилтийг хурдасгаж, авлига, хүнд суртлыг бууруулж , бүтээмжийг дээшлүүлэх үүрэгтэй яам. УИХ-ын гишүүн Н.Учрал Цахим хөгжил, харилцаа холбооны салбарт сайдаар томилогдохдоо ажлын хэсгийг ахалж батлуулсан 5 хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахаа мэдэгдсэн.
Тэрээр,
Тиймээс салбарын сайдын хувьд "Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль"-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус хуулийн 8-р зүйлд заасан 68 төрлийн мэдээллийг нээлттэй болгоно. Үүний эхлэл болгож төрийн өмчит компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохоо үүгээр мэдэгдье.
Ингэснээр ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудын ТУЗ-д орж өндөр цалин, хангамж авдаг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийн мэдээлэл ил болно. Хуулийн хэрэгжилтийг Засгийн газрын хуралдаанд цаг тухай бүрд танилцуулна гэсэн юм.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn