2022.09.08
Шүлхийгээс сэргийлэх вакцины технологийг лицензийн гэрээгээр “Биокомбинат” ТӨХХК-д шилжүүллээ
Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн хүрээлэн, “Биокомбинат” ТӨХХК-ийн хооронд “Технологи дамжуулах лицензийн гэрээ” байгуулах үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Монгол Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2015-2018 онд хэрэгжүүлсэн “Шүлхийгээс сэргийлэх вакцины үйлдвэрлэлийн технологи ба ариутгал, халдваргүйтгэлийн цогц арга хэмжээ” төслийн хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэмтдийн баг шүлхийгээс сэргийлэх вакцин үйлдвэрлэх судалгааг явуулсан.
Энэхүү ажлын үр дүнд шүлхийгээс сэргийлэх 4 төрлийн вакцины технологийг боловсруулсан юм. Уг вакциныг Монгол Улсад ашиглаж болохыг нь нотолж, малын эмийн бүртгэлд албан ёсоор бүртгүүлжээ.