ХЭҮК “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-т оролцов
2022.09.12

ХЭҮК “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-т оролцов

Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй “Тогтвортой хөгжлийн зорилгын нээлттэй өдөрлөг”-т Хүний эрхийн Үндэсний Комисс оролцов.

Тодруулбал, тогтвортой хөгжлийн зорилгуудын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд иргэд, байгууллагуудын оролцоо, түншлэлийг дэмжихэд чиглэсэн уг өдөрлөгийг Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулж байгаа юм.

ХЭҮК-ын мэргэжилтнүүд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав.