ХЭҮК-ын ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна
2022.09.14

ХЭҮК-ын ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна

ХЭҮК-ын гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Сүнжидээр ахлуулсан ажлын хэсэг есдүгээр сарын 13-наас 16-ны хооронд Дорнод аймагт хяналт шалгалт, сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн ХЭҮК-ын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзах үеэрээ орон нутагт тулгамдаж буй хүний эрхийн асуудлыг танилцуулж, уг асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

Хөтөлбөрийн дагуу Дорнод аймгийн 13 сумын ИТХ-ын дарга болон Засаг дарга нарт зориулсан “Хүний эрх ба жендэр” сургалтыг  есдүгээр сарын 13-нд зохион байгуулав.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 14-ний өдөр Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нарыг оролцуулсан “Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит зөвлөлдөх уулзалтыг лайваар зохион байгуулах юм.

Харин энэ сарын 15-ны өдөр Дорнод аймаг дахь төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад зориулсан сургалтыг зохион байгуулах юм.