2023 оны улсын төсвийн төсөлд ажилтан, алба хаагчдаас санал авлаа
2022.09.13

2023 оны улсын төсвийн төсөлд ажилтан, алба хаагчдаас санал авлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Нийслэлийн ИТХ, ЗДТГ болон нийслэлийн нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны ажилтан, албан хаагчид, дүүрэг, хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нартай уулзлаа.

Уулзалтаар “Шинэ сэргэлтийн бодлого”, Засгийн газрын үйл ажиллагаа, дэлхий дахины геополитикийн асуудал, улс орны эдийн засгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцууллаа.

Энэ жилээс Улсын төсвийн төсөлд олон нийтийн санал, хүсэлтийг авахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу анхан шатны нэгж дүүрэг, хороодод ажиллаж буй хэсгийн ахлагч, хорооны ажилтнуудын саналыг сонслоо.