С.Эрдэнэ гишүүн "Шинэ Улаанбаатар" хуралдаанд илтгэл тавилаа
2010.03.10

С.Эрдэнэ гишүүн "Шинэ Улаанбаатар" хуралдаанд илтгэл тавилаа

Төрийн ордонд Ардчилсан хүчний холбооны их хурал салбар хуралдаануудад хуваагдан үргэлж байна.

AHAH_New_UB_vip76Шинэ Улаанбаатар салбар хуралдааны гол илтгэлийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хийлээ. Эрхэм гишүүний  “Шинэ Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь ардчилсан монголын хөгжил дэвшлийн өнгө төрх мөн” сэдэвт илтгэл Улаанбаатар хотын тулгамдаж буй асуудлын тухай үндсэн таван хэсгээс бүрдэж байлаа. Нийслэлийн улс төр, эрх зүйн бодлогын шинэчлэл, Нийслэлийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах арга зам, Нийслэл дэх хот байгуулалт, түүний менежмент, Хотын автозамын түгжрэлийг арилгах чиглэл, Нийслэлийн байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гэсэн хэсгүүдээс бүрдэж байсан юм. Тэрбээр илтгэлдээ “Улаанбаатарыг шинэчлэхэд саад болж буй хамгийн гол шалтгаан нь утаа, агаарын бохирдол” болохыг дурдлаа. Түүнчлэн  “Гэр хорооллыг салхины дор шилжүүлэх, утаагүй түлш үйлдвэрлэх, дулааны эх үүсвэрүүдийг хотын гадна байрлуулах, био түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, гэр хорооллыг амины орон сууцжуулах, цэвэр бохир усны системд холбох зэрэг арга хэмжээг авах нь зүйтэй” болохыг судалгаанд үндэслэн илтгэлээ.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.