Ховдынхонд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2010.03.11

Ховдынхонд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл АНУ-д төвтэй “Project CURE” олон улсын хүмүүнлэгийн байгууллагын захирлуудын зөвdemberel_hovdлөлийн гишүүн Жене Осворне, хатагтай Люне Осворне нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.        

Тус байгууллага нь эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг шардлагатай газарт нь олж нийлүүлэх буяны ажил эрхэлдэг. Одоогоор дэлхийн 120 гаруй улсад энэ чиглэлээр тусламж дэмжлэг үзүүлээд байгаа. Энэ удаа Ховд аймагт эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хандивлах ажлыг судлах үнэлгээ хийхээр манай улсад ирсэн. Ирэх долоо хоногт тус аймагт ажиллаж, байдлыг газар дээр судалж танилцана гэдгээ ноён Жене Осворне УИХ-ын даргад дуулгав. Тус байгууллага нэг удаад 40 тоннын багтаамжтай чингэлэг бүхий тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл цуглуулж хандивладаг агаад Ховд аймагт үзүүлэх энэхүү хандив тусламжийг орон нутагт хүргэх, түгээх ажлыг “Сандаг” сан хариуцах юм байна.

УИХ-ын дарга тус байгууллагын хүмүүнлэгийн үйл ажиллагаанд талархаж буйгаа илэрхийлээд “Би Ховд аймгаас сонгогдсон гишүүний хувьд цас зудын хүндрэлтэй байгаа манай аймгийг сонгож ийм үнэлгээ судалгаа хийх гэж буйд сэтгэл өндөр байна” гэдгээ онцлов. Эдийн засаг, санхүүгийн хямралаас үүдэлтэйгээр манай орны хөдөөгийн иргэд, малчдын амьдрал амаргүй байгаа, ажилгүйдэл нэмэгдэж орлого нь багассан, дээр нь цас зудын байдал нэрмээс болж буйг тэрбээр дурьдаад үнэлгээ судалгааныхаа зэрэгцээ манай хөдөөгийн амьдралтай сайн танилцаж, цаашид ч хандив тусламж үзүүлж байхыг тэднээс хүслээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.