2022.10.11
ХЭҮК, Сүхбаатар аймагт "ажлын байрны дарамт, ажлын байрны бэлгийн дарамт"-ын талаар мэдээлэл хийлээ
Хүний эрхийн Үндэсний Комисс болон Жендэрийн Үндэсний хорооны хамтарсан баг 2022 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Жендэрийн салбар хороо болон холбогдох төрийн байгууллагаас Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлж буй нөхцөл байдал, үр дүнтэй танилцав. Түүнчлэн хуульд заасан чиг үүргийн хүрээнд аймгийн ИТХ-аас хяналт тавьж ажиллаж буй асуудлаар аймгийн Жендэрийн салбар хорооны дарга, гишүүд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч нартай уулзалт зохион байгууллаа.