Замаа чанартай барьж, замчдаа чансаатай бэлтгэнэ
2022.10.11

Замаа чанартай барьж, замчдаа чансаатай бэлтгэнэ

Монголын авто замчдын холбооны төлөөлөлтэй уулзлаа. Богино хугацаанд, чанартай зам барихад бодлогоо чиглүүлнэ.

Үүний тулд замын норм, дүрэм стандартыг шинэчлэх шаардлага тулгарч байна. Замын салбарын хөгжилд замчдын залгамж халаа чухал.

Тиймээс энэ хүрээнд:

  • Зам гүүрийн инженерүүдээ сургаж бэлтгэх
  • Мэргэшсэн зөвлөх инженерүүдийн шалгуурыг ил тод, тодорхой болгох
  • Зургийн ажил дутуу буруу хийгдсэнээс үрэлгэн зардал гардаг явдлыг таслан зогсоох
  • Замын эвдрэл гэмтлийг дэвшилтэт техник технологи ашиглан цаг алдалгүй тогтоодог, засвар арчлалт хийх төлөвлөгөөг нарийвчлан боловсруулдаг байх
  • Хөдөлгөөн хаахгүйгээр зам гүүр барьдаг гадны сайн туршлага, шинэ техник технологийг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.