"Засгийн газрын авто бааз” Улсын төсөвт үйлдвэрийн газраас зарласан автомашины дуудлага худалдаа боллоо
2022.10.17

"Засгийн газрын авто бааз” Улсын төсөвт үйлдвэрийн газраас зарласан автомашины дуудлага худалдаа боллоо

Дуудлага худалдаанд давхардсан тоогоор 389 иргэн оролцож, 23 автомашин зарагдаж, улсын төсөвт нийт 300 сая орчим төгрөг орлого төвлөрөв.

“Засгийн газрын авто бааз” Улсын төсөвт үйлдвэрийн газар нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 371 дүгээр тогтоолыг үндэслэн дараах автомашинуудад нээлттэй дуудлага худалдаа 2022 оны 10-р сарын 14-ний өдрийн 10.00-15.00 цагийн хооронд Засгийн газрын авто баазын сургалтын танхимд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

Тус дуудлага худалдаанд давхардсан тоогоор 389 иргэн оролцож, 23 автомашин зарагдаж, улсын төсөвт нийт 300 сая орчим төгрөг орлого төвлөрөв.