УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан эхэллээ
2022.11.04

УИХ-ын чуулган нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.04\ нэгдсэн хуралдаан эхэллээ. 

Өнөөдрийн хуралдаанаар:

  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ. 
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.