2022.11.03
Казахстаны хамгийн том оператор "Транстелеком"-д клауд үйлчилгээ үзүүлэх гэрээг үзэглэв
Казахстан Улсын харилцаа холбооны хамгийн том оператор компаниудын нэг болох Транстелеком-д клауд үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, Монголын компаниуд мэдлэгийн экспорт хийх бүрэн боломжтойг баталсан Фибо Клауд компанийн үүсгэн байгуулагч залуучуудыг урьж уулзлаа.
Нийслэлийн 11-р сургууль, МУИС, ШУТИС-ийг төгссөн найзууд дөрвөн жилийн өмнө компаниа байгуулж өнөөдрийн байдлаар дотооддоо 1000 орчим байгууллагын цахим платформын найдвартай байдлыг ханган ажиллаж, гадны гурван улсад үйл ажиллагаа явуулж байгаа манай шилдэг компани болсон байна.
Энэ салбарт хөл тавьж байгаа старт-ап компаниудад үлгэр дууриалал болсон залуучуудад баяр хүргээд,
- Казакстаны Астана хаб-ын үйл ажиллагааны туршлагыг Монголын Мэдээлэл, технологийн паркид нутагшуулах
- Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийн асуудал
- Олон улсаас хөрөнгө оруулалт татах зэрэг сэдвээр харилцан санал солилцож, Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын хувиар нээлттэй хамтран ажиллахаа илэрхийллээ.