2022.11.28
"Зүүнбаян-Ханги" чиглэлийн 226.9 км төмөр зам нээлтээ хийж “хөгжлийн судас лугшиж” эхэллээ
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг томоохон төсөл, “Боомтын сэргэлт”-ийн бодит бүтээн байгуулалт болсон энэ төмөр замыг Монголчууд ердөө 8 сарын хугацаанд өөрсдийн хүчээр барьж байгуулж чадлаа.
Хоёрхон улирлын дотор дотоодын 120 гаруй ААН, 600 гаруй инженер техникийн ажилтан, 3000 гаруй монгол ажилчид бүтээн босгосон энэ төмөр зам ашиглалтад орсноор:
- Монгол улс төмөр замын 3 дахь гарцтай боллоо
- Төмөр замын ачаа тээвэр 60 гаруй хувиар өсөх боломж бүрдлээ
- Экспорт болон импортын хэмжээ 20 сая тн-оор нэмэгдэнэ
- Замын-Үүд-Эрээн боомтын ачаалал буурна
- Экспортын орлого 11 тэрбум ам долларт хүрнэ
- Транзит тээвэр нэмэгдэнэ.