2010.01.05
“Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэгийн бүртгэл эхэлнэ
Хууль, шийдвэрийн төсөл боловсруулах явцад иргэдтэй зөвлөлдөх нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах зорилгоор байгуулагдсан “Иргэний Танхим” нь 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нээлтээ хийсэн билээ.
Анхны хэлэлцүүлэгийн товыг “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн төслөөр 2009 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн зарлаад байгаа юм.
Иргэдийн байр суурийг уг хуулийн төсөл санаачлагчдад хүргэх зорилгоор 2010 оны нэгдүгээр сарын 12-ны Мягмар гаригийн 10 цагт Төрийн ордонд байрлах Иргэний Танхимд нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна. Уг хуулийн төслийн талаарх нээлттэй сонсголд биечлэн оролцохыг хүссэн иргэдийг 2010 оны нэгдүгээр сарын 06-ны өдрийн 9.00-18.00 цагийн хооронд зөвхөн ажлын нэг өдрийн турш Иргэний Танхимын утас, факс, электрон шуудангаар бүртгэх бөгөөд дээрх хуулийн төсөлд бичгээр ирүүлэх саналыг 2010 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийг дуустал авах юм.
Иргэний танхимын хаяг:
-Утас: 263489, 99098090
-Факс: 263486
Электрон шуудан: irgen@president.mn

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.