Арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын шөнийн цахилгааны тарифыг хөнгөлнө
2022.12.01

Арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын шөнийн цахилгааны тарифыг хөнгөлнө

Ирэх оны төсөвт улсын хэмжээнд гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлтийн зардалд шаардагдах 33 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын урсгал зардалд суулгаж өгсөн.

Үүнтэй холбоотойгоор 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын өрхийн цахилгааны шөнийн тарифыг энэ 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны дөрөвдүгээр сарын 1-ны хооронд хөнгөлөхөөр боллоо.

Тус хөнгөлөлтөд нийслэлд 125 мянган айл, өрх сум сууринд 48 мянган айл өрх хамрагдах юм. Агаарын бохирдлыг бууруулах, яндангийн тоог цөөлөх зорилготой энэ хөнгөлөлт ачаалал багатай шөнийн цагаар ямар ч үнэгүйгээр хойд хөршид нийлүүлдэг илүүдэл эрчим хүчээ иргэд айл өрхүүддээ өгөөжтэй хүртээх гэсэн төрийн бодлого юм.

Тиймээс цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдахын тулд Та бүхэн цагийн ялгууртай тоолууртай болох нь чухал шүү.