Дүүргийн засаг дарга нарыг огцруулах хууль зүйн үндэслэлгүй хэмээн хотын дарга үзжээ.
2010.01.11

Дүүргийн засаг дарга нарыг огцруулах хууль зүйн үндэслэлгүй хэмээн хотын дарга үзжээ.

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэр бүхий 17 төлөөлөгч болон хурлын дарга Н.Энхтүвшинд, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ирүүлсэн албан бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ub_meerр хуулийн хугацаанд нь хариу өглөө. Эднээс ирүүлсэн албан бичгүүд нь шийдвэр гаргахад хангалтгүй байна гэж тэрбээр үзжээ.

Дүүргийнхээ төсөв болоод ирэх жил хийх хөрөнгө оруулалт, дүүргийн 2010 оны нийгэм, эдийн засгийн зорилтыг батлах үндсэн үүргээсээ урьтан Засаг даргаа огцруулах ажлыг гол болгосон энэ хоёр дүүргээс ирүүлсэн албан тоотын хариуг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан тайлбарлахдаа “Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Нийслэлийн Засаг даргын нэр дээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 30-ны өдрийн дөрвөн тогтоолын хоёр нь дүүргийн Засаг дарга Ганхуягийг үүрэгт ажилд нь хэвээр үлдээх, нөгөө нь дүүргийн Засаг даргыг огцруулах тухай тогтоол. Эдгээр тогтоолын он, сар, өдөр нь ижил боловч нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан байгаа юм.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга хуулийн хүрээнд шийдвэр гаргах боломжгүй” гэсэн юм. Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийг дээрх шийдвэрүүдээ хуулийн хүрээнд хуралдаанаараа дахин хэлэлцэж, хууль тогтоомжид нийцүүлэн нэг мөр болгохыг мэдэгджээ.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягийг огцруулах саналд 35 төлөөлөгчийн 18 нь гарын үсэг зурсныг үндэслэл гэж үзэж болох ч тус хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд орсон бусад асуудлуудыг шийдвэрлэхэд төлөөлөгчдийн олонх нь ирээгүй, 17 төлөөлөгч баталсан шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлгүй болж байгаа юм.
Харин Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Засаг дарга Ч.Сайханбаярыг огцруулах эсэхийг хэлэлцсэн хуралдаанд хэчнээн төлөөлөгч оролцсон, санал хураалт хэрхэн явагдсан нь тодорхойгүй, хуулийн дагуу шийдвэр гаргахад баримт бичгийн бүрдэл дутуу байна гэсэн тайлбарыг НЗДТГ-ын дарга Ц.Болдсайхан өглөө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.