Х.Нямбаатар: АТГ болон мөрдөн шалгах багаас нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг зарлана
Нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлэл хийлээ. Тэрээр нүүрсний хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг өнөөдөр зарлана гэдгээ жагсагчдад мэдэгдсэн юм.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Өчигдөр нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцдог компаниудын жагсаалт, тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон нийтэд ил болгосон. Дөнгөж сая мөрдөн шалгах ажиллагааг ахалж байгаа хүмүүстэй холбогдлоо. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, ял завшуулж болохгүй учраас шалгаж байгаа хүмүүсийн тайлбар, мэдүүлгийг авч байна. Үүнд хугацаа орно. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэлээ. Тун удахгүй бид хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд зар өгч мэдээлэл өгнө.
Маргааш Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл буюу 22 дугаар зүйлийн тодорхой заалтууд, хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй, хэрэгт холбогдсон этгээд торгуулийн ял хүлээдэггүй хуулийн зохицуулалтыг боловсруулж дуусаж байгаа. Мөн төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьж байна" гэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn