2010.01.12
Төсвийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг хийнэ
Төсвийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулахын зэрэгцээ төсвийн тогтвортой байдлыг хангах хариуцлагын тогтолцоогоор дамжуулан нийт эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого явуулах харилцааг зохицуулсан эрх зүйн шинэ орчин бий болгох шаардлагатай уялдуулан Засгийн газраас санаачлан боловсруулсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнөөдөр УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өргөн барилаа.
Төсвийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгох үүднээс төрөөс зохих арга хэмжээ авч ирсний нэг нь өмнөх жилүүдэд мөрдөж байсан Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль юм. Энэ хууль хэрэгжсэний үр дүнд эрдэс баялгийн үнийн түр өсөлтөөс бий болсон нэмэлт орлогоор нийгмийн халамжийн арга хэмжээг санхүүжүүлэх болон эдийн засгийн өсөлтийг дэмжихэд чиглэсэн хөрөнгө оруулалтад зарцуулсны зэрэгцээ зохих хэсгийг нь төсвийн тогтвортой байдлыг хангах зорилгоор эрсдлийн санд төвлөрүүлэн зарцуулж ирсэн нь 2008 оны сүүлийн хагасаас манай эдийн засагт нөлөөлж эхэлсэн хямралыг хохирол багатай давах гол хүчин зүйл болсон. Энэхүү туршлага, сургамжийн зэрэгцээ манай улс эрдэс баялгийн ордуудаа ашиглаж, эдийн засгийн цар хүрээгээ ихээхэн тэлэх боломж бүрдэж эхэлж байгаа нь төрөөс төсвийн сайн засаглал, хариуцлагын тогтолцоогоор дамжуулж нийт эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого явуулах эрх зүйн шинэ орчин нэн шаардлагатай байгааг харгалзан Засгийн газар ийм хуулийн төсөл санаачилсан байна.
Төсвийн тогтвортой байдлын тухай хууль батлагдсанаар төсвийн бодлого, стратегийг тодорхойдлоход баримтлах төсвийн удирдлагын шинэ зарчим болон төсвийн тусгай шаардлагад суурилсан эрх зүйн шинэ орчин бүрдэх юм. Ингэснээр төсвийн бодлогооор дамжуулж макро эдийн засгийн тогтвортой байдлыг дунд болоод урт хугацаанд хангах, цаашлаад иргэдийнхээ эдийн засгийн тогтвортой, эрсдэл багатай орчинд сэтгэл тайван ажиллаж амьдрах нийгэм, эдийн засаг, улс төрийн нэн чухал эрх зүйн орчинг бүрдүүлэхэд ач холбогдолтой. Энэ нь төсвийн шинэтгэлийн чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа арга хэмжээнүүдийн эхлэл гэдгийг Ерөнхий сайд хуулийн төсөл өргөн барихдаа хэллээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл төслийг хүлээн аваад “УИХ-аас Хүний хөгжил сангийн тухай хууль баталсан нь төсвийн тэнцлийг хангах, тогтворжуулах, энэ сангаар дамжуулж нэмэгдэл орлогыг хуваарилах боломжтой болсон. Гэхдээ энэ асуудлыг бүрэн зоххцуулах үүднээс Засгийн газар ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа нь чухал юм. Энэ нь төсвийн бодлогыг тогтвортой болгох, төсөв боловсруулах, УИХ-аар хэлэлцэж батлахад ихээхэн ач холбогдолтой юм” гэдгийг онцоллоо.
Энэхүү хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж шийдвэрлэх нь чухал гэж Засгийн газар үзэж байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.