"2023 оныг Хулгайтай тэмцэх жил болгон зарлах" санаачилгыг УИХ-ын гишүүн С.Одонтуяа гаргалаа
Нүүрсний хулгайн хэргийн ард байгаа эздийг ил зарлах, шударга үнэний төлөөх жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилсээр. УИХ-ын гишүүн Т.Доржханд “40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдагдсан” гэж мэдэгдээд буй. Үүний сацуу энэ онд Хөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой хэргийг хуулийн байгууллага одоо ч шалгаж буй.
Тэгвэл УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2023 оныг хулгайтай тэмцэх жил болгон зарлах санаачилга гаргалаа. Тэрбээр энэ талаар “2023 оныг Хулгайтай тэмцэх жил болгон зарлая! Ажил хийвэл дуустал. Эрдэнэтийн нууц гэрээнүүдийг гаргаад гаргаад ,ТЗ авлигал гэд. Хоггүй цэвэрхэн амьдарч сурч эхэлье л дээ” гэв.
Холбоотой мэдээ
2024.11.20
2024.11.20
2024.11.04