2022.12.27
Бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад таатай, хүнд сурталгүй цахим орчин бий болгоно
Хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж эхлэхдээ татварын болон нийгмийн даатгалын бүртгэл, арилжааны банканд данс нээлгэх, тусгай зөвшөөрөл олгох зэрэг үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах бүрэн боломжгүй байна. Тиймээс хувийн хэвшилд төрөөс үзүүлэх дарамтыг бууруулж, хүнд сурталгүй болгох, цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд болон Эдийн засаг, хөгжлийн сайдын хамтарсан ажлын хэсэг байгуулж, E-Business.mn платформыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
E-business.mn системийг хуулийн этгээдэд зориулсан 51 байгууллагын 545, орон нутгийн 1129 үйлчилгээ, нийт 1674 үйлчилгээтэй нээхээр төлөвлөж байна.
ЦХХХ-ны сайд Н.Учрал ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хандаж,
- Хуулийн этгээд шинээр бүртгэх, өөрчлөх процессыг бүрэн цахимжуулж, иргэн гэрээсээ гаралгүйгээр компани байгуулах боломжтой болгох,
- Яам, агентлагуудын тусгай зөвшөөрлийн системийг licence.mn болон e-mongolia -тай холбох ажлыг хэрэгжүүлэх зэрэг даалгаврыг өглөө.
E-Business.mn платформыг нэвтрүүлснээр:
- Бизнесээ зайнаас удирдах боломжийг олгоно.
- Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засагт эергээр нөлөөлнө.
- Хуулийн этгээдийн бүртгэлийг бүрэн цахимжуулна.
- Тусгай зөвшөөрлийг цахимжуулснаар авлига, хүнд суртал буурна.
- Цахим шилжилт эрчимжиж, төрийн бүтээмж нэмэгдэнэ.
- Монгол улсад цахимаар хуулийн этгээд байгуулах, үйл ажиллагаа эрхлэх боломж нээгдэнэ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn