Та хуулийн төслүүдэд саналаа өгөх боломжтой боллоо
2010.01.14

Та хуулийн төслүүдэд саналаа өгөх боломжтой боллоо

Та www.vip76.mn сайтаар дамжуулаад УИХ-д өргөн баригдаад байгаа хуулийн төслүүд дээр саналаа илэрхийлэх боломжтой боллоо. Одоогоор Төрийн дээд шагналын тухай хуулийн төсөл, Монгол улсын эрүүгийн (төрөлжсөн) хуулийн төсөл, Бичил уурхайн тухай хуулийн төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Өрсөлдөөний тухай хуулийн төсөл гэсэн таван хуулийн төсөл дээр санал авч байна.

Та эдгээр хуулийн төслүүдийн танилцуулга, үзэл баримтлал, өргөн барьсан төсөл зэргийг бүрэн эхээр нь уншиж, татаж авах боломжтой. Хуулийн төсөл дээр өгсөн таны саналыг сайтын зүгээс дугтуйлан хууль санаачлагчид хүргэх юм. Мөн та одоо УИХ-д өргөн баригдаад, хараахан батлагдаагүй байгаа ямар хуулийн төсөлтэй танилцаж, санал өгөх хүсэлтэй байгаагаа бидэнд бичиж болно. www.vip76.mn таны саналыг хүлээн авч, уг хуулийн төслийн танилцуулга, төслийг нийтлэх болноо.

Таны санал өгсөн хуулийн төслийг УИХ-аар батлагдсан даруйд хуулийг бид бүрэн эхээр нь нийтлэх бөгөөд ингэснээр та хуулийн төсөлд өөрийн саналаа хэрхэн туссан эсэхийг мэдэх боломжтой юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.