УИХ-аас Засгийн газар аймагт тус бүрт 230 сая төгрөгийг зарцуулах хөрөнгө хүслээ
2010.01.25

УИХ-аас Засгийн газар аймагт тус бүрт 230 сая төгрөгийг зарцуулах хөрөнгө хүслээ

Монгол Улсын Шадар сайд М.Энхболд Засгийн газраас санаачлан боловсруулсан “Зөвшөөрөл олгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барьж, УИХ-ын дэгийн тuvul_zamухай хуулийн дагуу яаралтай хэлэлцүүлж өгөхийг хүслээ.

Одоогоор манай улсын нийт нутгийн 90 гаруй хувьд 10-45 см, уулархаг газруудаар 60-120 см цасан бүрхүүл тогтсоноос 19 аймгийн 198 сумын мал өвөлжилт хүндэрсний дотор 12 аймгийн 155 суманд онцгой байдал үүсч, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Өвөрхангай аймгийн зарим суманд нөхцөл байдал гамшгийн байдалтай болж мал сүрэг өвс, тэжээлээр дутагдан олон мянгаараа хорогдож, хөдөөгийн малчид, иргэдийн амьжиргаа, эрүүл мэндэд сөрөг нөлөө гарч байна.

Мал өвөлжилтийн байдал хүндэрч байгаатай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардалд шаардагдах хөрөнгө дутагдалтай байгаа тул Засгийн газар асуудлыг хуралдаанаараа хэлэлцээд уг хөрөнгийг Монгол Улсын 2010 оны төсвийн тухай хуулийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын төсвийн багц дахь “Монгол мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлаас гаргах нь зүйтэй гэж үзэж УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.

Хэрэв УИХ-аас ийм зөвшөөрөл олговол өвөлжилт хүндэрсэн 12 аймагт тус бүр 230 сая төгрөг олгож малчдыг өвс, тэжээл, хүнсний бүтээгдэхүүнээр хангах, эмнэлгийн үйлчилгээ хүргэх ажлыг шуурхай зохион байгуулахаар Засгийн газар төлөвлөж байгаа. Түүнчлэн цаашид цаг агаарын байдлаас бусад аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг харгалзан Засгийн газрын мэдэлд дээрх сангаас нэг тэрбум төгрөг зарцуулах эрх олгохыг санал болгож буйгаа Шадар сайд танилцууллаа.

Мөн тэрбээр Засгийн газраас санаачлан боловсруулсан “Хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барив
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.