ЗТХ-ийн Сайд болон холбогдох албан хаагчидтай уулзалт хийв
Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд БОАЖ-ын Сайдын дэргэдэх мэргэжлийн зөвлөл, мэргэжлийн холбоод, бизнес эрхлэгчдийн төлөөлөл ЗТХ-ийн Сайд болон холбогдох албан хаагчидтай уулзалт хийж байна.
2023 онд 1.5 сая, 2024 онд 2 сая хүн тээвэрлэх зорилго тавьж байгаа. 39 улсын Засгийн газартай агаарын хэлэлцээртэй байгаа. 13 улсын 47 цэгрүү томилгоотой байсан бол одоо 23 улсын 100 цэгт зорчигч, ачаа тээвэрлэх боломжтой болсон.
Агаарын тээврийн либералчлалын хүрээнд АНУ-тай шууд нислэг үйлдэх бичгийг үзэглэлээ. 2023 оноос нислэгтэй болохоор ажиллаж байна. Унгар, Англи, Грек, Испана, Катар г.м улсуудтай шууд нислэг үйлдэхээр агаарын тээврийн хэлэлцээр хийхээр ажиллаж байна.
Япон улсруу 7 хоногт 60 нислэг хийхээр төлөвлөлөө. Токио, Нагояа. Тайланд улсруу 14 удаагийн нислэг үйлдэж байна. БНТУ-д 7 хоногт 34 удаа болж өргөжүүлсэн. Өдөрт 5 нислэг үйлдэх бололцоог бүрдүүлсэн. Сөүлрүү 7 хоногт 70 удаа нислэг үйлдэнэ. БНСУ-ын 4-н хотруу 70 нислэг хийнэ. Бээжин чиглэлд 7 хоногт 21 удаагийн нислэг хийх боломж бүрдсэн.
Нислэгийн 39 томилгоо олгосон байна. Томилгоог урд нь Сайд өгдөг байсан бол 5 авиа компани хоорондоо тохирсон тохиолдолд шууд олгож байгаа бөгөөд ялгаварлал байхгүй болсон.
2024 онд 4 онгоц оруулж ирэхээр болж байна. Боенг 787 онгоцыг МИАТ компани оруулж ирэхээр гэрээ хэлцэл хийгдэж дууссан. 145 тэрбум төгрөгийн зээлийг шийдсэн боловч олгогдоогүй. Орон нутгийн нислэг дээр дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. Аялал жуулчлалынхан дэмжиж ажиллах хэрэгтэй байна.
Ховд, Хөвсгөл, Дорнод, Өмнөговь зэрэг аймгуудын нисэх буудлуудыг хувийн хэвшилд менежментээр өгөх шаардлагатай байна. Агаарын тээврийн шатахууны үнийг буулгах тал дээр ажиллаж байна