Хөрөнгө орлогын мэдүүлгийн шинэ хувилбарыг дэмжлээ
2010.01.27

Хөрөнгө орлогын мэдүүлгийн шинэ хувилбарыг дэмжлээ

Хууль зүйн байнгийн хороо өчигдөр Хөрөнгө орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, vip76_news_dotood_baingaхадгалах журам батлах тухай Улсын их хурлын 2007 оны 9 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэх эсэх талаар хуралдлаа.

Авлигатай тэмцэх газраас хөрөнгө орлогын мэдүүлгийн маягтыг шинэчилж, мэдүүлгийг бүрггэх, хадгалах журмыг шинэчилснээ УИХ-ьш Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд орууллаа.

Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Аймаг нийслэлийн  сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгч нь авилгын эсрэг хуулийн 4-р зүйлд хамаарагддаггүй бөгөөд улс төрийн албан тушаал биш учир дээрх төлөөлөгчдийн журмыг уг заалтаас хасах саналтай байгааг хэллээ.

Аймаг нийслэлийн  сум дүүргийн иргэдийн хурлын төлөөлөгчид нь хувийн бизнес эрхлэгч, багш эмч, малчид тодорхой эрхэлсэн ажилгүй байдаг. Эдгээр иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн хөрөнгө оруулалтын мэдүүлгийг гарган авч, бүргэхэд нэн хүндрэлтэй байдаг бөгөөд зарим нь төрийн жинхэнэ болоод улсын албанд орж, давхардлыг бий болгож байна. Иргэдийн хурлын төлөөлөгчид хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаагүй тохиолдолд  хариуцлага тооцох ямар ч тогтолцоогүй байхгүй байна. Монгол орны хэмжээнд хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөв авах зорилготой гэсэн юм.
УИХ-ын гишүүн Сайханбилэг:
Одоо үндсэндээ хоёр долоо хоногийн хугацаа үлдсэн байгаа. Тогтоолын төслийг эцэслэн шийдэхэд тодорхой хугацаа шаардах байх. Одоо зарим хүмүүс мэдүүлгээ бөглөөд өгчихсөн байгаа. Шинэ тогтоолын төслийн дагуу хүснэгт өөрчлөгдөн хэд хэдэн асуулт орж ирж байна. Тогтоолынхоо хэрэгжилтийг яаж цаг хугацааны хувьд тооцож үзэж байна вэ? Олон хүмүүс шинэ тогтоолын төслийг зөрчөөд бөглөөд өгчихсөн. Асуултдаа дутуу хариулсан зэрэг асуудал гарч болзошгүй. Үүнийг авилгатай тэмцэх газар зохион байгуулалтыг яаж тооцох вэ? гэсэн асуулт тавьсан юм.
Авилгатай тэмцэх газрын дэд дарга Д.Сундуйсүрэн:
Энэ жилийн хувьд хуучнаараа явах нь зүйтэй юм гэж үзэж байгаа. Цаг хугацааны хувьд хөрөнгө оруулгын мэдүүлгийг авсан хойно батлагдах учраас тодорхой хугацаа зааж дараа жилээс хэрэгжүүлж эхэлнэ.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Нийслэл дүүрэг, аймаг сумдын төлөөлөгчдөөс хөрөнгө орлогын мэдүүлэг шаардлагагүй гэж байна. Гэтэл орон нутгийн өмчийн хувьчлал, уул уурхайн лиценц олголт, зөвшөөрөл олголт гол эдийн засгийн шийдвэрийг төлөөлөгчдийн хурлаар гарч байгаа. Гэтэл энэ шийдвэрийг гаргадаг хүмүүсийг хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхгүй, хасах гэдэг заалт оруулж байгаа нь ямар үндэслэлтэй вэ гэв.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Төрийн албаны хуулиар чөлөөлөгдсөн байгаа. Өнөөдөр бүх шатны хурлын төлөөлөгчдийн бүрэлдүүнд ихэнх нь малчид, хувиараа бизнес эрхэлдэг, ажилгүй хүмүүс зэрэг олон төрлийн хүмүүс  багтаж байгаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:
Аймаг нийслэлийн хувьд ямар вэ гэдгийг би хэлж байна гээд аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг хөрөнгө орлогын мэдүүлгээс хасах гэснийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байлаа.  
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Төрийн албаны хуулинд заасантай нийцүүлэх, төрийн өмчтэй аж ахуй нэгжтэй байгууллагуудын хүрээг нэмье гэсэн санаатай байгаа юм.
УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:
Иргэдийн хөрөнгө орлогын мэдүүлэг өгөхдөө тодорхой албан тушаалтан, тодорхой харъяаллаар өгдөг болоод цэгцлээд явж байхад гарсан бэрхшээлүүд дээр үндэслэн оруулж байгаа өөрчлөлт нь зөв зүйтэй юм. Мөн үзлэг шалгалт хийхдээ давхардахгүй байх, үнэ зөв байлгах нь зөв юм гэж үзэж дэмжиж байна. Үүнийг хойшлуулаад байх шаардлагагүй. Энэ хөрөнгө орлогын мэдүүлэг их тодорхой болсон байна. Авилгатай тэмцэх газрынхан энэ жил хуучнаар байгаад ирэх жил шинэ хувилбараар өгөхөд болохгүй юм байхгүй гэж үзэж байна. Тухайлбал үнэт эдлэл, урлагийн бүтээл, өндөр үнэ бүхий хөдлөх хөрөнгө, хувийн харилцах картыг оруулж байгаа нь маш зүйтэй болжээ. Үүнийг өндөр дээд албан тушаалын хүн нэн даруй өгөх, өгчихсөн байгаа нь хуучнаараа өгөх гэсэн хоёр хувилбараар явах нь зөв гэж бодож байна. УИХ-ын гишүүн, өндөр дээд албан тушаалтан шинэ хувилбараар өгөх нь зөв гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
Орон нутагт 500-аад саяас доош төгрөгийн тендерийг шалгаруулдаг болсон. Жижиг дунд бизнесийг дэмжих зорилготой орлогын том хөрөнгүүдийг аймгийн иргэдийн хурал шийддэг болсон. Иймд Аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгийг авах нь зүйтэй гэж үзэж байна.
Тогтоолыг санаачлагчид хуулинд өөрчлөлт оруулна гэвэл 4-р сард өөрчлөлт оруулж, дараа нь асуудлыг боловсронгуй болгон дахиад журамд өөрчлөлт оруулж асуудлыг нэг мөр шийдэж болох талтай.  

Гишүүд шинэ тогтоолыг бүрхэг зүйлийг тодруулж, тодорхой болгосон нь зөв зүйтэй юм гээд энэ жил хойшлуулах хэрэггүй гэж үзэж байлаа. УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Энэ хооронд журмыг хэрэгжүүлэхэд зөрчилдөөд байгаа хуулийн зохицуулалтыг хийх ажлын хэсэг гарган ажиллуулаад хаврын чуулганаар батлуулъя" гэсэн саналыг гишүүд дэмжиж байнгын хорооноос ажлын хэсэг гарган журмыг сайжруулахаар хуулийн эохицуулалт хийх боллоо
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.