Мэдээллийн технологийн салбарын бүсгүйчүүд баяраа ажил хэрэгчээр тэмдэглэлээ
2023.03.09

Мэдээллийн технологийн салбарын бүсгүйчүүд баяраа ажил хэрэгчээр тэмдэглэлээ

2022 оны байдлаар манай улсын харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын нийт ажиллагсдын 46,1 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь олон улстай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт билээ. Харин харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт суралцаж буй оюутнуудын 25 хувь нь эмэгтэйчүүд байна.

Эмэгтэйчүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлж чадвал улс, нийгэм илүү хариуцлагатай, зарчимтай, энэрэнгүй ёс оршин тогтнож хүний эрх хамгаалагдах нь дамжиггүй. Технологийн дэвшлийг дагаад хүний эрх зөрчигдөх байдал ихсэж буйг ч бид үл анзаарч болохгүйг элчин сайдууд ч хэлж байлаа. Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарынхан бид эмэгтэйчүүдээ илүүтэй дэмжиж ур чадварыг нь хөгжүүлэхийн төлөө төр, хувийн хэвшил нэгдэж хамтран ажиллаж олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд нэг бодол санаатай байдгаа ОУ-ын байгууллагууд, элчин сайдуудад уламжилсан бүтээлч хэлэлцүүлэг өрнөж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn