Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаар уулзалт боллоо
2010.02.02

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаар уулзалт боллоо

2010 оны 2 дугаар сарын 2-нд Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо  Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн төслийн талаар судлаач, эрх зүйч, олон улсын байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудтай санал солилцох уулзалт зохион байгууллаа.
talbai_01
Уулзалтад Ерөнхий сайд агсан Д.Содном, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Отгочулуу, Хууль зүйн үндэсний төвийн захирал, доктор, профессор, академич Ж.Амарсанаа, Этүгэн дээд сургуулийн захирал эдийн засгийн ухааны доктор С.Нямзагд, философийн ухааны доктор Б.Батчулуун, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны захирал Х.Ганбаатар болон  Германы техникийн хамтын ажиллагааны байгууллага, Нээлттэй нийгэм форум, Хүний аюулгүй байдлын судалгааны төв, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо зэрэг байгууллагуудын мэргэжилтнүүд оролцов.

Уулзалтад оролцогчид Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хуулийн эрх зүйн болон практик шаардлага, төлөвлөлт, хяналт, шинжилгээ, мониторингийн тогтолцоог хэрхэн бүрдүүлэх, хууль эрх зүйн уялдаа холбоо, хэм хэмжээний зохистой байдлын талаар санал солилцов.
Тус хуулийг УИХ-ын ирэх хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг ҮХШХ-ноос зохион байгуулж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.