2010.02.02
Улс орон даяар Хүний хөгжил сангаас эх орны хишиг хүртээх ажил эхэллээ
НХХЯ-нд Хүний хөгжил сангаас эх орны хишиг хүртээх ажлын тухай, иргэдэд үнэн бодитой мэдээлэл өгөх талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү хурлыг нээж НХХЯ-ны сайд Т. Ганди “Монгол улсын засгийн газар уул уурхайгаас олборлох баялгийн хуваарлилтыг иргэн бүртээ хүргэхээр болсон. Бидний хэрэгжүүлэх ажил эхэлж байгаад Засгийн газар, засгийн газрын гишүүний хувьд баяртай байна” гэж хэлсэн юм.
Хүний хөгжил сангаас эх орны хувь хишиг хүртээх ажлын эхний ээлжид хүүхэд, хөгшид, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ энэ хишгийг хүртээх зохион байгуулалтын ажлыг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд 1.3 сая хүн байгаа. Гэхдээ цаашид иргэдээ тасралтгүйгээр бүртгэлжүүлж хишиг хувь хүртээх ажилд хамрагдуулах аж.
Улсын хэмжээнд 50.8 мянган хүнд хувь хишиг хүртээгээд байгаа юм байна. Үүний найман мянга гаруй хүн нь нийслэлд байгаа. НХХЯ-наас хувь хүнд хандсан олон үйлчилгээний нэг халамж, тэтгэмжид 140 мянган хүн хамрагдаж байгаа учраас нэлээд ачаалал үүсч байгаа юм. Иймд НХХЯ нь салбаруудын ажлын уртасгасан цагийн хуваариар ажиллаж байна.
НХХЯ-ны сайд Т.Ганди "Сар шинийн өмнө иргэд бэлэн мөнгө авах сонирхолтой байгаа. Иргэд эх орны хувь хишиг хүртээх мөнгө бол 70 мянган төгрөгөөр хязгаарлагдахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй" гэж байлаа. Эх орны хувь хишиг хүртээх ажлын дээж нь сар шинийн өмнө иргэдэд хүрч байгаа юм байна.
Эх орны хишиг хүртээх ажлын цаана хаяг бүртгэлгүй иргэд бүртгэлтэй болж байгаа. Өнчин хүүхдүүд дансандаа тодорхой хэмжээний мөнгөтэй болно. Өрх гэр бүл гэр бүлийн фонд сантай болох боломжоор хангагдаж байгаа юм. Түүнчлэн ял эдэлж, эрхээ хасуулсан иргэд нэгэн цагт чөлөөт иргэн болоод энэ эрхээ сэргээлгэж болж байгаа юм байна.
Энэ ажилд 482 нийгмийн ажилтан ажиллаж байна. Монгол улсын 338 сум, 42 хороотой, 12 тосгон байгаа юм. Монгол улсын хэмжээнд 945 мянган хүүхэд, 225 мянган ахмад настан, 100 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэсэн тооцоо бий. Эх орны хувь хишиг хүртээх ажилд дөрвөн баг ажиллаж байна. Үүнд “Хөдөө аж ахуй”, “Капитал”, “Монгол шуудан”, “Хадгаламж” банкууд улс орон даяарх салбарууд оролцож байна. Эхний хамрагдах хүмүүс 1.3 сая хүн хамрагдах бөгөөд 94 тэрбум төгрөг олгогдох юм байна.
Эх орны хишиг хүртэхэд тань бэрхшээл учирсан бол "тусгай утас" уруу залгаарай

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.