2010.02.03
20 жилийн өмнөх энэ өдөр бол түүхэн өдөр
Одоогоос 20 жилийн тэртээх 1990 оны 02-р сарын 04-ны өдөр Ардчилсан социалист хөдөлгөөнөөс Монголын ард түмэнд хандаж тунхаг гаргасан бөгөөд энэхүү тунхагт дэвшүүлсэн үзэл санаануудыг олон түмэн хэрхэн үзэж байгаа талаар социологийн судалгаа явуулж байжээ. АСХ-ний идэвхтэн залуучуудын оролцоотойгоор 1990 оны 2-р сарын 4-ний өдөр хийгдсэн уг судалгаанд 1200 хүн хамрагдсан байна.
Санал асуулгын зарим үр дүнг сонирхуулвал: “Нэг намын улс төрийн системийг өөрчилж, хүнд суртлын аппаратгүй, өөрийгөө санхүүжүүлдэг, олон намын системд шилжих нь зүйтэй юу? гэсэн асуултанд судалгаанд хамрагдагсдын 74 хувь нь тийм, 7 хувь нь үгүй, 18 хувь нь мэдэхгүй гэж хариулсан бол “Мэдээллийн хэрэгслүүд зөвхөн МАХН-ын мэдэлд байх нь зөв үү?” гэсэн асуултанд 80 хувь нь буруу, 8 хувь нь зөв, 11 хувь нь мэдэхгүй хэмээн хариулсан байна. Түүнчлэн “Амины малын тоог хязгаарлах шаардлагатай юу? гэсэн асуултанд 90 хувь нь шаардлагагүй, 4 хувь нь гаардлагатай, 5 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.