2010.02.04
АНУ-ын элчин сайд зудын байдалтай танилцана
АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон ирэх 7 хоногт хөдөө орон нутагт ажиллан зудын байдалтай танилцана.
Монгол Улсын Шадар сайд М.Энхболд 2010 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтоныг хүлээн авч уулзав.
Өвөлжилтийн байдал, Засгийн газар, Улсын Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлын талаар Шадар сайд товч танилцуулсан байна.
Байгалийн гамшгийг эрсдэл багатайгаар даван туулах чиглэлээр хийж буй Монгол Улсын Засгийн газрын ажлыг өндрөөр үнэлж байгаагаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд илэрхийлэв. Саяхан УИХ-аас Мянганы сорилтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг соёрхон баталсан. Мянганы сорилтын корпорацийн батласан санхүүжилтээр “Авто зам”, “Цэвэр агаар”, “Техник мэргэжлийн боловсрол, сургалт” “Эрүүл мэнд”, “Хөрөнгийн эрхийн төслийн өргөтгөл” төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна гэж Шадар сайд М.Энхболд хэллээ.
Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа хууль тогтоох байгууллага, батлан хамгаалах, зэвсэгт хүчин, боловсрол, соёл урлаг зэрэг бүх салбарт амжилттай өргөжин хөгжиж байна гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.