Нийслэлийн агаарын бохирдол түгшүүр зарлах хэмжээнд хүрлээ
Нийслэлийн агаарын чанарын алба Улаанбаатар хотын агаарын бохирдлыг энэ оны нэгдүгээр сартай өнгөрсөн оны 11-р сарын дүн мэдээтэй нарийвчлан харьцуулсан дүн мэдээ гаргасан байна. Энэхүү дүн мэдээг хүмүүсийн хамгийн их галлагаа хийдэг, оройн цагаар хийсэн байна.
Улаанбаатар хотын Агаарын чанарын албанаас Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргүүдэд тус бүр зургаан хороонд явуулын станц байрлуулан, нарийвчилсан агаарын хэмжилтийн дүн мэдээг гаргажээ.
Нэгдүгээр сарын агаарын бохирдол дахь хүхэрлэг хий болон нүүрсхүчлийн дутуу ислийн агууламж, азотын давхар ислийн хоногийн дундаж агууламж өмнөх сараас нэмэгдээгүй, бас буураагүй байжээ. Харин энэ сараас агаарын бохирдол бага зэрэг буурдаг ажээ.
Харин Улаанбаатарын агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг сар бол арванхоёрдугаар сар юм байна.
Доорх байдлаар хүснэгтлэн харьцуулсан судалгааг гаргасан байна. Хүснэгтэд ногоон өнгө хэвийн хүрэн өнгө сөрөг нөлөө бүхий аюултай байгааг үзүүлсэн байна.