2010.02.05
УИХ-ын даргаа маргааш Ховд явна
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2010 оны хоёрдугаар сарын 06-12-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллахаар маргааш Улаанбаатараас мордоно.
Тэрбээр тус аймгийн зарим сумд, тэр дундаас өвөлжилт хүндэрч зудын байдалтай байгаа Булган, Үенч, Алтай сумдын цас зудын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцахын зэрэгцээ иргэд сонгогчидтойгоо уулзан санал хүсэлтийг нь сонсож, УИХ-ын үйл жиллагааны талаар мэдээлэх юм.
Түүнчлэн Ярант-Такашкейн хилийн боомтыг нээж ажиллуулах, Булган сумыг зорчигч тээврийн нисэх онгоцны нислэгтэй болгох, БНХАУ-ын талаас авах цахилгаан дамжуулах шугамыг бүрэн ашиглалтад оруулах, тэдгээрийн цаашдын хэвийн ажиллагааг хангахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр тус аймгийг зорьж байгаа аж.
УИХ-ын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Сэргэлэн, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Даваа, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Т.Бадрал, УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх, албаны бусад хүн, мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан явна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.