Хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлнэ
2010.02.05

Хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг дээшлүүлнэ

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл 2010 оны хоёрдугаар сарын 06-12-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллахаар маргааш Улаанбаатараас мордоно.

Тэрбээр тус аймгийн зарим сумд, тэр дундаас өвөлжилт хүндэрч зудын байдалтай байгаа Булган, Үенч, Алтай сумдын цас зудын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцахын зэрэгцээ иргэд сонгогчидтойгоо уулзан санал хүсэлтийг нь сонсож, УИХ-ын үйл жиллагааны талаар мэдээлэх юм.

Түүнчлэн Ярант-Такашкейн хилийн боомтыг нээж ажиллуулах, Булган сумыг зорчигч тээврийн нисэх онгоцны нислэгтэй болгох, БНХАУ-ын талаас авах цахилгаан дамжуулах шугамыг бүрэн ашиглалтад оруулах, тэдгээрийн цаашдын хэвийн ажиллагааг хангахтай холбогдсон асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр тус аймгийг зорьж байгаа аж.

УИХ-ын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Х.Золжаргал, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ц.Сэргэлэн, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Г.Даваа, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Т.Бадрал, УИХ-ын даргын зөвлөх Д.Батмөнх, албаны бусад хүн, мөн хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдан явна гэж УИХ-ын ХэвлМонгол Улсын Их Хурлын Тамгын газар , МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хамтын ажиллагааны Санамж бичигт Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал, академич С.Нарангэрэл нар  өнөөдөр Төрийн ордонд гарын үсэг зурлаа.            

Гарын үсэг зурах ёслолын ажиллагааг УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нээж хамтын ажиллагааны зорилтын талаар товч танилцуулав.           

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойшхи хугацаанд анх удаа шинжлэх ухааны эрдмийн байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь түүхэн тэмдэглэлт үйл явдал болж байна гэж тус huuuli_shuсургуулийн захирал, академич С.Нарангэрэл онцлон хэллээ.

Тэрээр, энэхүү тэмдэглэлт үйл явдалд тус сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч, оюутнууд ихээхэн баяртай байгааг дуулгасан юм. Мөн хамтын ажиллагааны хүрээнд хуулийн төсөл боловсруулах, мэдээлэл солилцох, судалгаа хийх, санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулах гээд олон талт ажил тусгагдаж  хэрэгжүүлэхээр болсныг тэмдэглэж, энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах санаачилга гаргаж, идэвх зүтгэлтэй ажилласан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон бусад ажилтнуудад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистр багш нар, оюутнуудын өмнөөс талархаж буйгаа илэрхийллээ.             

УИХ-ын Тамгын газар Улсын Их Хурлын бүхий л үйл ажиллагаа,  гаргаж байгаа бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх  олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаагийн нэг хэсэг нь энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг болохыг  Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж тэмдэглээд, эрдэмтэн багш, судлаачдыг сонсох, тэдний мэдлэг чадварыг хууль боловсруулах үйл ажиллагаанд чиглүүлж, санал, дүгнэлт, зөвлөмжийг нь тусгаж ажиллах нь ихээхэн чухал ач холбогдолтой болохыг онцолж харилцан хүлээх үүргээ хэрэгжүүлж ажиллах болно гэлээ.           

Хамтын ажиллагаа нь хуулийн төсөл боловсруулах, сургалт, уулзалт- ярилцлага зохион байгуулах, мэдээлэл солилцох, хамтран судалгаа хийх, хуулийн төслийн ажлын хэсэгт орж ажиллах, санал, дүгнэлт, зөвлөмж боловсруулах, хууль тогтоомж сурталчлах, холбогдох гарын авлага зохиох, Тамгын газрын ажилтнуудыг магистрын болон докторын сургалтад элсэн суралцуулахад дэмжлэг үзүүлэх, тус сургуулийн эрдэмтэн багш нарын болон Харьцуулсан эрх, олон улсын эрх зүйн судалгааны төв, Төр, эрх зүйн түүхийн судалгааны төв, Практик сургалтын тэнхим дээр хийгдэж байгаа судалгаа, эрдэм шинжилгээний ажлын үр дүн, зөвлөмж, санал, дүгнэлт зэргийг авч хэрэглэх, оюутны дадлага хийлгэх зэрэг хэлбэрээр явагдах юм байна.эл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.