2010 онд Завхан аймгийн найман суманд Малын чанарыг сайжруулах хөтөлбөр хэрэгжинэ
2010.02.08

2010 онд Завхан аймгийн найман суманд Малын чанарыг сайжруулах хөтөлбөр хэрэгжинэ

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир энэ 2010 онд өөрийн сонгогдсон тойрогт Завхан нутагтаа хийх бүтээлч ажлуудынхаа жагсаалтыг гаргажээ. baldanochir_gishuun_05

  • Завхан аймгийн Малын чанарыг сайжруулах хөтөлбөрийг үргэлжүүлэн, Тосонцэнгэл, Их-Уул, Отгон, Алдархаан, Улиастай, Түдэвтэй  зэрэг найман суманд үржлийн хоршоо байгуулж,     өсвөрийнхээлтүүлэгч мал нийлүүлнэ.
  • Завхан аймгийн 24 сумын иргэдэд үйлчлэх явуулын хүн эмнэлэгийн амбулторыг байгуулна.
  • Малчдыг Байгаль цаг уурын гамшгаас урьдчилан сэргийлэхийн тулд отрын бүс нутагт Цаг уурын станцыг ажлуулаж эхэлнэ.
  • Багийн дарга, багийн эмч нарын унааны хангамжийг сайжруулах арга хэмжээг нийт сумдад дэс дараалалтай хэрэгжүүлнэ.
  • Сумдыг хадлангийн  бага оврын техникээр  хангахад туслна
  • Хадлангийн талбайг хаших, хамгаалах үйл ажиллагааг дэмжинэ
  • Усалгаатай газар тариалан эрхлэх ажлыг Улиастай, Ургамал, Тэс, Тэлмэн, Отгон сумдад зохион байгуулж дэмжинэ
  • Хүнгийн гол, Тэсийн голын гүүрийг сэргээн засварлуулах
  • Өрхийн эмнэлгүүдийг    багаж, техникээр хангахад туслалцаа үзүүлэх
  • Улиастай хотын 2-р цэцэрлэгийн эрчим хүчний шугамыг шинчлэнэ. Мөн 4-р цэцэрлэгийн халаалтын шугамыг шинчлэнэ
  • Эрдэнэхайрхан сумын соёлын төвийн өргөтгөлийг хийлгэнэ
  • Чацаргана хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлүүлнэ
  • Ногоо хадгалах зоориудыг шинэчлэн засварлана
  • Хүлэмж барих, үрээр хангахад дэмжлэг үзүүлнэ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.