Ардчилсан нам ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүллээ
2010.02.08

Ардчилсан нам ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүллээ

Улиран одож буй шороон үхэр жилийн сайн өдрийг билэгдэн, Ардчилсан намын удирдлага “Тийн урвагч” хэмээх Төмөр Бар an_ahmadжилийн босгон дээр сар шинийг угтан, Улаанбаатар хотын 9 дүүргийн төлөөлөл болсон 800 ахмадыг төрийн ордны их танхимд 2010 оны 02-р сарын 05-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Ахмад гишүүддээ хүндэтгэл үзүүлэх ажиллагаанд Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, УИХ дах Ардчилсан намын бүлгийн дарга Ч.Сайханбилэг, ЕНБД Д.Эрдэнэбат болон Ахмадын Холбооны тэргүүн Р.Банзрагч нар оролцож, баяр хүргэн үг хэллээ.
Энэ өдрийн уулзалтыг “Ахмадаа хүндэлье” гэсэн нэрийн дор зохион байгуулсан бөгөөд уулзалтанд урилгаар оролцсон ахмадууд МУГЖ Д.Ухнаагаар удирдуулсан “Ардын авъяастан”-уудын хүндэтгэлийн тоглолтыг үзэж сонирхлоо.

2009 оны 02-р сард анх удаагаа “Ахмадаа хүндэлье” арга хэмжээг шороон үхэр жилийн босгон дээр сар шинийг угтан, төрийн ордны их танхимд зохион байгуулж байсан бөгөөд тэрхүү уулзалтанд урилгаар оролцсон ахмадууд Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт гаргахын төлөө хамтран ажиллахыг гол зорилго болгож байсан. Төмөр бар жилийн босгон дээр болсон энэ удаагийн уулзалтанд оролцсон нийт ахмадууд өнгөрсөн жилийн амжилтаа тэмдэглэн, Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх их ажилд амжилт хүсч, цаашид Ардчилсан намаас ард олныхоо төлөө бодлогын хэмжээнд хэрэгжүүлэх их ажилд нь амжилт хүсч байлаа.

Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг уулзалтанд хэлсэн үгэндээ өнгөрч буй шороон үхэр жил Монголчууд бидний хувьд дуурсах гавъяатай,, дурсах түүхтэй сайхан жил болсныг дурдаад Ардчилсан Хувьсгалын 20 жилийн ойг ард түмний баяр болгон тэмдэглэн өнгөрүүлж, иргэн бүр “Хүний хөгжлийн сан”-гаар дамжуулан, Монгол орныхоо баялгаас хувь  хүртэж эхэлсэн, Үйлдвэржилтийн алтан үеийг эхлүүлсэн сайхан жил болсныг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн Ардчилсан Ерөнхийлөгчтэй болох их үйл хэрэгт ахмад гишүүдийн оролцоо их байсныг онцлон тэмдэглээд, тэдэнд талархал илэрхийлсэн юм. Уулзалтанд урилгаар оролцсон ахмад гишүүд сэтгэл өндөр байсан бөгөөд Ардчилсан намын удирдлагадаа баярлаж буй сэтгэлээ илэрхийлж, ирэх жилийн билэгт сайн өдөр энэ танхимдаа эргэн уулзахын ерөөл өргөж байлаа.

АРДЧИЛСАН НАМЫН ХЭВЛЭЛИЙН АЛБА

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.