2010.02.09
Монголын эдийн засгийн форум үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын ивээл дор манай улсад анх удаа зохиогдож буй Монголын эдийн засгийн чуулган үргэлжилж байна. Энэ өдөр “Монгол Улсын төсвийн шинэтгэл”, “Уул уурхайн салбарын хөгжил”, “Байгаль орчин-ногоон эдийн засаг” гэсэн гурван салбар хуралдаан болж эдгээр салбарт тулгамдаж буй асуудлуудаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн төлөөллүүд нээлттэй ярилцлаа.
“Монгол Улсын төсвийн шинэтгэл” салбар хуралдааныг Сангийн сайд С.Баярцогт, “Уул уурхайн салбарын хөгжил” хуралдааныг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, “Байгаль орчин, ногоон эдийн засаг” хуралдааныг УИХ-ын гишүүн, Ногоон намын дарга Д.Энхбат нар удирдав.
Монголын эдийн засгийн чуулга уулзалтын эхний өдрийн салбар хуралдаанаа дүгнэж УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ий сайд Д.Зоригт “Уул уурхайн салбараа дагаж хөгждөг нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, дэд бүтэц бүхий үйлчилгээний салбарыг хөгжүүлэхэд төр, засгаас юу хийх ёстой вэ. Уул уурхайн салбарын улс, орон нутгийн төсөвт оруулах орлого, түүний зарцуулалтыг ил тод болгоё. Уул уурхайн салбар сүүлийн 10-20 жилд бидний хүлээж байсан хурдаар хөгжиж чадсангүй гэсэн шүүмжлэл манай салбар хуралдаанд оролцсон гишүүдээс гарч байлаа. Дэд бүтцийн хөгжил сул байгаагаас орд газруудыг ашиглалтад оруулах хугацаа удааширч байна. Томоохон төслүүдээ эргэлтэд яаралтай оруулъя гэсэн санал манай төлөөлөгчдөөс гарч байлаа. Бид маргаашийн хуралдаанд энэ талаар үргэлжлүүлэн санал солилцож, нээлттэй ярилцах болно” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Энхбат даргалсан хуралдаанаа дүгнэж “Байгаль орчин-ногоон эдийн засаг” салбар хуралдаан “Уур амьсгал, дэлхийн дулаарал”, “Байгаль орчны тулгамдсан асуудлууд” сэдвээр цөлжилт, ургамлын бүрхүүл, бэлчээрийн доройтол, усны хомсдол, “Ус” үндэсний хөтөлбөр, ногоон эдийн засгийг хөгжүүлэх тухай, биологийн төрөл зүйлийн доройтол, түүнийг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг өргөжүүлэх, хүрээлэн буй орчны бохирдол, хотын экологи, хог хаягдлын шинэ менежмент зэрэг олон асуудлаар асуудал хөндлөө” гэлээ.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт “Монгол Улсын төсвийн шинэтгэл” салбар хуралдааныг дүгнэж “Улсын төсвийн боловсруулалт, төлөвлөлт, гүйцэтгэл иргэдэд ил тод байх ёстой хэмээн хувийн хэвшлийнхэн, иргэний нийгмийнхэн үзэж байна. Дашрамд хэлэхэд, Төвсийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн хуулийн төслөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажилладаг “Иргэний танхим”-аар дамжуулаад нээлттэй хэлэлцүүлэг явуулах саналд нэгдлээ” гэлээ.
Монгол Улсын Эдийн засгийн форум маргааш Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.