Хүмүүс ажил идвэхтэй хайх боллоо
2010.02.09

Хүмүүс ажил идвэхтэй хайх боллоо

Аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс (ХХҮХ)-т бүртгэлтэй, ажил идэвхтэй хайж байгаа ажилгүй иргэдийн тоо vip76_ajilэнэ оны нэгдүгээр сарын эцэст 36.3 мянгад хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 4936 хүнээр буюу 15.7 хувиар өссөн гэж Монголын улсын үндэсний статистикын хорооны дүн мэдээгээр гарчээ.  
Ажил орохыг хүссэн бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52.2 хувь нь урьд нь тодорхой ажил хөдөлмөр эрхэлж байсан, 47.8 хувь нь ямар нэг ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй, ажил хайж анх удаа бүртгүүлсэн хүмүүс байна.

Аймаг, нийслэлийн ХХҮХ-т бүртгэлтэй ажилгүй иргэдийн хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын эцсийн байдлаар авч үзэхэд 2.9 мянган ажилгүй иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй 1.5 мянган иргэн ажилд зуучлагдан орсон байна.
Харин 3.2 мянган иргэн ажил идэвхтэй эрж, хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо энэ оны нэгдүгээр сард 2917 болж өмнөх оныхоос 1116 хүнээр буюу 27.7 хувиар , өмнөх сарынхаас 4054 хүнээр буюу 57.4 хувиар тус тус бага байгаа нь хүмүүс харьцангуй ажлын байраар хангагдаж байгааг харуулж байна.

Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн 0.3 хувь нь цэргээс халагдаж ирсэн, 1.3 хувь нь байгууллага татан буугдсан, 2.1 хувь нь мэргэжлийн ажил олдоогүй, 3.3 хувь нь цалин багатайгаас ажлаас гарсан, 3.3 хувь нь өөр газраас шилжиж ирсэн, 7.4 хувь нь сургууль, курс төгсөөд бүртгүүлсэн байна Харин 8.6 хувь нь орон тооны цомхотголд орсон, 73.7 хувь нь мэргэжлийн онцлогоос шалтгаалан өндөр насны тэтгэвэр тогтоолгохоос өмнө ажилгүй болсон хөдөлмөрийн гэрээ сунгагдахгүй болон мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон зэрэг бусад шалтгаанаар ажилгүй болжээ.

Ажилд орох гэсэн бүртгэлтэй ажилгүй иргэдээс 1.5 мянган иргэн ажилд зуучлагдан орсон бөгөөд эдгээр иргэдийн 20.5 хувь нь төрийн өмчит үйлдвэрийн газар, төсөвт байгууллагад, 79.5 хувь нь компани, хоршоо болон бусад байгууллагад оржээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.