Нохойн мах худалдан авахаас сэрэмжлэхийг сануулж байна
2010.02.09

Нохойн мах худалдан авахаас сэрэмжлэхийг сануулж байна

Иргэд аж ахуй нэгжид нохойн мах худалдан авахаас нийслэлийн мэргэжлийн хяналт сэрэмжлүүлж байна. Мэргэжилтнүүдийн хэлж vip76_dogmeat_monбайгаагаар нохойн махыг гол төлөв шуудай, торонд хийж “ямааны шулсан махыг хямд үнээр зарна” хэмээн багахан хэмжээгээр авч явдаг байна.

Хонь, ямааны шулсан махыг өөх, булчингийн бүтэц, хэмжээгээр нь хааны, гуяны, ууцны, хүзүүний гэх мэтээр ялгаж болохуйц байдаг. Харин нохойн мах нь өнгө, үнэр зэрэг гадаад шинжээрээ малын махнаас ялгагдахгүй хэдий ч мөч богинотой, жижиг ястай байдгаас түүний шулааг дэлгэж үзэхэд хэмжээгээр жижиг, нимгэн, жижиг бөөрөнхий булчин махтай, биеийн аль хэсгийнх нь мэдэгдэхгүй хэсэг хэсэг тасархай мах байдаг байна.

Нохойн махыг чанах үед эвгүй, өвөрмөц үнэр гарах ба шөлөнд хөвөх тос нь тал саран хэлбэртэй байна. Ганц нэгээр яваа иргэдийн гар дээрээс мал эмнэлэг, ариун цэвэр гарал үүслийн гэрчилгээгүй шулсан махыг хямд үнээр авахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.