Засгийн газар хуулийн төслүүд өргөн барилаа
2010.02.10

Засгийн газар хуулийн төслүүд өргөн барилаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан ‘’Монголын ипотекийн зах зээлийг хөхүүлэн дэмжих’’ төслийн “Зээлийн болон санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай’’ хуулийн төслийг  УИХ-ын дэд  дарга Н.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.huuli

Дээрхи  төслийг УИХ-ын Төсөв, Эдийн засаг болон Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны хурлаар тус тус хэлэлцэн дэмжсэн байна. Гарын үсэг зурах  бүрэн эрх олгох тухай Ерөнхий сайдын захирамжийн дагуу уг  хэлэлцээрт  гарын үсэг зуржээ.

Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт Зээлийн  банк хооронд байгуулсан энэхүү хэлэлцээрийг соёрхон батлуулснаар тус банкнаас санхүүжилт авах эрхийн үндсэн нөхцөл хангагдах юм.

Мөн өдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ННХ-ийн сайд Т.Ганди ‘’НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай’’ хуулийн төслийг УИХ-ын дэд даргад өргөн барилаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн  2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор энэхүү пактаар баталгаажсан эрх нь зөрчигдөж, хохирсон хувь хүний гомдол мэдээллийг НҮБ-ын Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хороо хүлээн авч, хянан хэлэлцэх асуудлыг зохицуулах нэмэлт протоколыг батлан гаргасан юм.2009 оны 8 дугаар сарын байдлаар ‘’ Эдийн засаг,нийгэм, соёлын эрхийн тухай Олон улсын пакт’’-ыг дэлхийн 166 орон соёрхон батлаад  байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.