Төрийн сангийн зээл тусламжаар 153 оюутан гадаадад сурч байна
2010.02.09

Төрийн сангийн зээл тусламжаар 153 оюутан гадаадад сурч байна

2009-2010 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 814 цэцэрлэгт 142.0 мянган хүүхэд, ерөнхий боловсролын 755 vip76_oyutnuudсургуульд 522.0 мянган хүүхэд, Мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн 63 төвд 44.6 мянган суралцагч, 146 их, дээд сургууль, коллежид 164.7 мянган оюутан тус тус суралцаж, бүх шатны сургалтын байгууллагад 39.7 мянган багш, сурган хүмүүжүүлэгч ажиллаж байна.

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 76.0 хувь (цэцэрлэг 58.6%), бага боловсролын хамран сургалт 93.5 хувь, суурь боловсролын хамран сургалт 91.2 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуулийн багшийн хангамж 99.6 хувь, мэргэжлийн багшийн хангалт 98.5 хувьд хүрлээ.

Сургалтын төрийн сангийн зээлээр 2008 онд гадаадын 11 оронд 124 оюутан, 2009 онд 16 оронд 153 оюутан, хоёр орны Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрийн хүрээнд 2008 онд 23 оронд 665 оюутан, 2009 онд 27 оронд 690 оюутныг тус тус илгээсэн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.