2010.02.10
Тэргүүний тариаланчид шагналаа гарджээ
Төв аймгийн Борнуур сумын иргэн Нацагийн Батбаяр, Батсүмбэр сумын Өлзийхутагийн Баярцэнгэл нар “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгарсан бол Батсүмбэр сумын “Үдлэг” багийн малчин Очирваанийн Лхагважав “Улсын тэргүүний фермер” цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.
Монгол Улсын Засгийн газрын “Атрын гуравдах аян” болон “Ногоон хувьсгал” үндэсний хөтөлбөрийг хөдөө орон нутагт бүтээлчээр хэрэгжүүлэн, нэгжээс 125-220 центнер ургац хурааж, ажлын байр нэмэх, хүн амыг эрүүл хүнсээр хангах үйлсэд оруулсан бүтээлч хувь нэмэр, ажлын амжилтыг нь ийнхүү үнэлжээ.
УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд М.Энхболд сар шинийн өмнөхөн Төв аймгийн Борнуур, Батсүмбэр суманд ажиллахдаа шагналыг нь гардуулсан байна.
Атрын гуравдах аяны хүрээнд манай улс хэрэгцээт буудайн 78, төмсний 100, хүнсний ногооны дотоодын хэрэгцээг 60 хувь хангах зорилтоо давуулан биелүүлсэн. Үүнд хүч, хөдөлмөрөө зориулсан олон арван аж ахуйн нэгж, иргэнээс шалгарч тэргүүний гэсэн хүндтэй цол хүртсэн дээрх хүмүүст Шадар сайд М.Энхболд Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэв.
Улсын тэргүүний тариаланч Н.Батбаяр нь 15 жил газар тариалан эрхэлсэн бөгөөд га-гаас 280-300 центнер төмс, хүнсний ногоо хураан авч байна. Тэрээр бага орлоготой 30-35 өрхийг ажлын түр байраар, 2 иргэнийг байнгын ажлын байраар хангажээ.
Төв аймгийн Батсүмбэр сумын Өлзийхутагийн Баярцэнгэл 2009 оноос Голландын Санте сортоор үрээ шинэчилж нэгжээс 225 центнер ургац хураан авсан амжилтаар улсын тэргүүний тариаланчаар шалгарлаа. Тариаланчид улсын дунджаас төмс 80-100 центнер, хүнсний ногоо 40-200 центнер илүү хураан авсан байна. Тариалангийн талбайгаа орон нутгийн болон бактерийн бордоогоор жил бүр бордож, усалгааг технологийн дагуу цагт нь хийн, хог ургамал, хортон шавьжтай гар аргаар тэмцдэг нь тэдний амжилтын үндэс болжээ.
Улсын тэргүүний фермер О.Лхагважав 1990 оноос хойш фермерийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд Франц Улсын Алатау үүлдрийн 100 гаруй үхэртэй. Нэг үнээнээс жилдээ 4500 литр сүү авч бүтээгдэхүүнээ зах зээлд борлуулж байна. Тэрбээр малаа даатгалд бүрэн хамруулсан, мал нэг бүрийг хувийн дугаартай, удам гарваль, ашиг шимийн бүртгэлтэй болгосон. Мөн талбайг хашин хамгаалж 120 тонн өвс, 32 тонн хүчит тэжээл, 60 тонн тэжээл бэлджээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.