Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн төслийн Засгийн газар дэмжив
2010.02.11

Цэрэг, цагдаагийн албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн төслийн Засгийн газар дэмжив

УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Жекей, Ц.Шинэбаяр, З.Энхболд нарын санаачлан боловсруулсан “Цэрэг, цагдаагийнtsereg_01албан хаагчийг НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл, “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, “Зэвсэгт хүчний тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авхаар Засгийн газар хүргүүлээд байгаа билээ. Өчигдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэн зарчмын хувьд дэмжиж нэмж оруулах саналуудыг төсөл санаачлагчдад хүргүүлэхээр болсон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.