Ардчилсан нам анхан шатаа сонсож хөдөө орон нутагт ажиллаж байна
2010.02.11

Ардчилсан нам анхан шатаа сонсож хөдөө орон нутагт ажиллаж байна

Ардчилсан нам “Ардчиллын 20 жил”-ийн ой тохиож байгаатай холбогдуулан олон шинэлэг ажлыг хийхээр төлөвлөөд эхнээсээ ажил хэрэг болгоод явж байгаа. an_namiin_bairТухайлбал намын суурь хөрс болсон анхан шатныхаа үйл ажиллагааг идэвхижүүлэх, хөдөө орон нутгийн намын үйл ажиллагааг бэхжүүлэх үүднээс “Анхан шатаа сонсъё” арга хэмжээг бүтэн жилийн хугацаатай зохион байгуулж байгаа. Үүний хүрээнд намын удирдах ажилтнууд орон нутагт ажиллаж намын гишүүд дэмжигчидтэй уулзаж санал бодлоо солилцох зэргээр өргөн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Өнгөрсөн өдрүүдэд намын дарга Н.Алтанхуяг болон Нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг нар Дундговь аймагт ажиллаад ирлээ.
Намын гишүүдийн хувьд “Анхан шатаа сонсох” аян зохион байгуулж хөдөө орон нутгийн гишүүдрүүгээ хандсан үйл ажиллагаа явуулж байгааг ихэд сайжаахын хамт сар бүр  телефон хурал зохион байгуулж ажлаа тайлагнах хүндрэл бэрхшээлээ намын удирдлагуудад хүргэх, бусад намын байгууллагуудтай шууд холбогдох, бие биенийхээ туршлагаас суралцах гээд олон давуу боломжуудыг телефон хурлаар авч байгаа тухай хэлж байлаа. Намын Нарийн бичгийн дарга Б.Ургамалцэцэг хэлэхдээ: Хөдөө орон нутгаар явж байхад намын үйл ажиллагааны талаар олон санал хүсэлт гишүүдээс ирж байна. Бид гишүүдийнхээ хэлж байгаа санал бодлыг ажил хэрэг болгох үүднээс ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байна. Бид саяхан олон жил сум орондоо идэвхи зүтгэлтэй ажиллаж, сүүлийн хэдэн жил намдаа огт ялагдал авчираагүй Архангай аймгийн Цахир сумын намын дарга Г.Галбаатарыг Олон Улсын Ардчилсан Холбооны их хуралд явууллаа. Мөн өвөлжилт хүндэрч байгаа аймаг сумдад Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат өөрийн биеэр ажиллаад ирлээ. Гэх мэтчилэн бид цааш цаашдаа анхан шатруугаа чиглэсэн арга хэмжээ явуулах болно гэлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.