“Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэл ба олон улсын чиг хандлага” хэлэлцүүлэг боллоо
Өнөөдөр Стандартчилал, хэмжил зүйн газраас Зам тээвэр, барилга, хот байгуулалтын болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамдтай хамтран “Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэл ба олон улсын чиг хандлага” сэдэвт нээлттэй уулзалт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Энэхүү уулзалт хэлэлцүүлэг, хурал нь техникийн /мэргэшсэн/ хяналтын байгууллагын итгэмжлэлд баримтлах холбогдох стандартуудыг танилцуулах, зохицуулах байгууллагуудын зүгээс баримтлах бодлого, шалгуур үзүүлэлтийн нэгдмэл, нийцтэй байдлыг хангах, техникийн шинжээчдийг бүрдүүлэх зорилготой болж байна. Энэ оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан олон улсын стандартын дагуу зарим хяналтыг мэргэшсэн байгууллагуудаар гүйцэтгүүлэх, олон улсын туршлагыг хэрэгжүүлэх улмаар хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, итгэмжлэх үйл ажиллагааг эхлүүлэх нь зүйтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид үзэж байгаа аж.
Уулзалт хэлэлцүүлэгт төрийн ба төрийн бус байгууллагын 40 орчим төлөөлөгч оролцсон байна.